Сообщения

түргэн хэллэг

Хур ихтэй хул морь  Хурд ихтэй бор морь Жолоо дардаг  Жороо халтар  Наран холуур хүрээлэв үү?  Ойроор хүрээлэв үү?  Сар сая хүрээлэв үү? Сүүлд хүрээлэв үү?  Хойгуур яваа хорь гаруй  Хонгор халтар галуу  Хойгуур гарах нь уу?  Урдуур гарах нь уу?  Арын уулын  Арван таван тарваганы  Тав нь яасан  Тарган тарвага вэ? Хэн бүхэн түргэн хэлэг  Хэл үг чинь хурц болог Урьд эрт ургасан  Урд уулын улиас уу?  Урт урт ургасан  Усны эргийн хайлаас уу? Арын арван таван тарган тарлан  Хар сарлагийн таргийг  Тараг биш гэж эс уугаад  Ямар арын таван тарган тарлан  Хар сарлагийн таргийг  Тараг мөн гэж уух вэ?  Толгойд байдаг чамархай  Дотор байдаг чацархай  Гүзээнд байдаг хужирхай Гүрээнд байдаг булчирхай  Өвчүүнд байдаг аюулхай Өөхөнд байдаг уйланхай  Унхайж байдаг ухархай  Угалзалж байдаг тууранхай Тал дээр Таван тарган тарвага. Эргүү бяруу Үүгээр явав уу Түүгээ...

Ертөнцийн гурав

Арван тавны сар нэг сайхан Атар газрын цэцэг нэг сайхан Аав ээжийн сургаал нэг сайхан Эрдэм ном дээд баян Үр хүүхэд дунд баян Эд хөрөнгө адаг баян Сал онгоцноос салбал далайн дунд Саадаг нумнаас салбал дайсны дунд Сайн мориноос салбал талын дунд Хад сайтын үнэг бардам Хадам сайтын хүргэн бардам Нохой сайтын хот бардам Өсөхөд шүд цагаан Өтлөхөд үс цагаан Үхэхэд яс цагаан Салхит тэнгэрийн үүл нэг хурдан Саруул ухаантны санах нэг хурдан Сайн морины давхих нэг хурдан Цасанд мөр хар Цаасанд бичиг хар Зарганд үг хар Эрдэнэд алт нэг шар Эдэд жанч нэг шар Идээнд уураг нэг шар Шивнээ үг нөхөрт харш Шиврээ бороо дээлэнд харш Их санаа биед харш Унтах үхэхийн хагас Унгах баахын хагас Уурлах галзуурахын хагас Баян хүнд худалдаачин янаг Бааран хүнд нохой янаг Ховч хүнд ноён янаг Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал Ой сайт...

зүйр цэцэн үг

Эрт дээр үес монголчууд зүйр үг хэмээх ертөнцийн сайн, мууг адилтган жишиж хэлдэг ардын цэцэн үгсийг яриандаа маш их хэргэлдэг байсан бөгөөд зүйр үгээр хүүхдээ хүмүүжүүлж, хоорондоо ярилцаж, билэг оюунаа хөгжүүлдэг байсныг бид мэднэ. Мөн орчин цагийн нийгмийн хөгжил, хувьсалийг даган шинээр зүйр үг, зүйрлэл олноор төрж байдаг. Ингээд эрт дээр үеийн зүйр цэцэн үгс болон одоо цагийн шинэ зүйр үгийг мэддэгээ энд бичиж, мэдэхгүйгээ эндээс уншиж амьдралд хэрэгтэй ардын цэцэн үгсээ мартахаасаа өмнө сэргээж, санаж, баяжуулжуулаад аваарай.  1.    Аваагүй байхад авгай сайхан Aлаагүй байхад үнэг сайхан 2.    Aймхай хүн 10 үхнэ 3.    Айсан хүнд аргал хөдлөнө 4.    Айвал бүү хий Хийвэл бүү ай. /All for one, one for justice/ 5.    Ажил хийвэл ам тосдоно 6.    Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал 7.    Aавдаа адуу манахыг заах 8.    Аавын сургааль алт Ээжийн сургааль эрдэм...
Солонго Намираа борооны дараа Нар таатай ээлээ Өнгөрсөн борооны наагуур Өнгийн солного татлаа Тэр солонгыг барих гэж Тэнхээгээрээ би хурдлав Цагираг солонго харин Цаашаа зугтан одов Байгалийн сайхан солонгыг Барьж бололхгүйг мэдэв. Т. Жамъянсүрэн Ээжийн сургаал Найрсаг хөөрхөн ааштай байвал Найзууд олонтой байдаг гэсэн Уур уцааргүй инээж явбал Урт удаан насалдаг гэсэн Хүний үгийг сонсож явбал Өөрт заавал тустай гэсэн Эрдэм номыг сурвал Эрхэм баян тэр гэсэн Ээж надад ингэж хэлсэн Эрхэмлэн санаж яваарай гэсэн

хүүхдийн дуу

Изображение
Изображение