Солонго
Намираа борооны дараа
Нар таатай ээлээ
Өнгөрсөн борооны наагуур
Өнгийн солного татлаа
Тэр солонгыг барих гэж
Тэнхээгээрээ би хурдлав
Цагираг солонго харин
Цаашаа зугтан одов
Байгалийн сайхан солонгыг
Барьж бололхгүйг мэдэв.
Т. Жамъянсүрэн
Ээжийн сургаал
Найрсаг хөөрхөн ааштай байвал
Найзууд олонтой байдаг гэсэн
Уур уцааргүй инээж явбал
Урт удаан насалдаг гэсэн
Хүний үгийг сонсож явбал
Өөрт заавал тустай гэсэн
Эрдэм номыг сурвал
Эрхэм баян тэр гэсэн
Ээж надад ингэж хэлсэн
Эрхэмлэн санаж яваарай гэсэн
Комментарии
Отправить комментарий